Төрийн албаны ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд өнөөдрөөс эхлэн зохион байгуулна. Уг шалгалтын бэлтгэл ажлын хүрээнд төрийн албаны зөвлөл Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран бүх албан хаагчдаа PCR шинжилгээнд хамруулжээ. Улмаар шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.
Төрийн албаны шалгалт өгөх иргэд дараах хоёр мэдээллийг анхаарах ёстой ажээ.
1. Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж, шалгалтаа хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхааруулж байна.
2.Шадар Сайдын "Иргэдээс 72 цагийн хүчинтэй PCR-ын шинжилгээг зөвхөн:
- Хөдөө орон нутаг руу явах
- Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ авах тохиолдолд шаардана” гэсэн шийдвэрийн дагуу төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдээс PCR-ын шинжилгээ шаардахгүй боллоо.
Төрийн албаны шалгалтыг нийслэлийн төр захиргааны тавдугаар байр буюу нийслэлийн Инновацийн төвийн байранд хуваарийн дагуу авах юм байна. Нийслэлийн хэмжээнд найм хоногийн хугацаанд нийт 5788 иргэн шалгалт өгөх ажээ.
Сэтгэгдэл