Г.Мөнхбаярыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилжээ


Г.Мөнхбаярыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилжээ


ОХУ-ын Засгийн газар эзэмшиж байсан 49 хувиа Худалдаа хөгжлийн банкны мэдлийн "Монголын зэс” компанид худалдсанаар 

уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр” ХХК 100 хувь Монголынх болсон тухай мэдээлэл тараад удаагүй билээ. Тэгвэл өнөөдөр тус компанийн 51 хувийг эзэмшигч Засгийн газар шинэ хамтрагчтайгаа хуралдаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаярыг "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилжээ. 

52 настай Г.Мөнхбаяр МАН-ын гишүүн бөгөөд намынхаа нийслэлийн хороо болон Улаанбаатар хотын удирдлагад М.Энхболдтой олон жил гар нийлэн ажилласан. Дулааны инженер мэргэжилтэй. Тэрбээр өнөөдөр Эрдэнэтэд өөрийн биеэр очсон бөгөөд Оросын тал шинэ эздэд ажлаа хүлээлгэн өгөх үйл явц дуусаж байгаа аж.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.