КОВИД19 ба хөл хорио: Засгийн газрын гишүүдийн байр суурийг хүргэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эцсийн мөчөө хүртэл эдийн засаг нээлттэй байхын төлөө зогсоно. Гэхдээ би эмч хүн биш учраас шинжлэх ухааны дээгүүр алхах эрх байхгүй" гэв. Коронавирусийн халдварын тохиолдол өдөрт 200 давж байгаа ч Ерөнхий сайд одоогийн "улбар шар” зэрэглэлийн хэмжээнд байж болох бүх арга хэмжээг авч, эдийн засгийг нээлттэй байлгахыг хичээж буйгаа илэрхийллээ. Мөн эдийн засгаа сэргээхийн тулд иргэд болон засгийн газар бид бүгд нэгдэж зүтгэх хэрэгтэй. Бид илүү үйлчлэгч удирдагч болох ёстойг төрийн алба хаагчид ойлгох хэрэгтэй. Мэдээллийн зөрүүтэй байдлаас нь болж даапаалж, загнаж хандах хэрэггүй. Нөхцөл байдал сайжрахгүй бол Дөрөвдүгээр сарын 5-наас 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоож магадгүй гэдгийг эхлээд иргэдэд дуулгах нь зүйтэй" гэв.
Сэтгэгдэл