Чингэлтэй дүүргийн IX хороо, Дэнжийн I гудамжинд байшингийн дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр 20:35 цагт ОБЕГ-т ирүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн иргэн Л нь найз залуутайгаа муудалцаж, дөрвөн давхар нийтийн байрны дээврээс үсрэн амиа хорлох үйлдэл хийх гэж байжээ. Улмаар алба хаагчид 15 минут ажиллан иргэнийг буулган Цагдаагийн I хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн байна.
Найз залуутайгаа муудалцаж, амиа хорлох гэж оролджээ
2021/03/23 11:03
Сэтгэгдэл