Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр "УИХ тодорхой албан тушаалтнуудыг томилох эрхтэй. УИХ-ын ийм шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих нь зөв үү, буруу юу. Цэцийн есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч өөрөө санал болгон томилуулж байгаа. Гэтэл үлдсэн зургаа дээр нь хориг тавиад цөөнхтэй нийлээд шийдээд байвал Цэцэд нөлөөлөл тогтоох улс төрийн гаргалгаа бий болох нь. Цаашдаа төрийн эрх мэдлийн бланс алдагдсан байж болохгүй. Ерөнхийлөгчийн тухай хуулийг энэ чуулганаар хэлэлцэнэ гэж ойлгож байгаа. Ингэхдээ Ерөхийлөгч УИХ-ын томилох бүрэн эрхэд хориг тавихгүй байх зохицуулалтыг хийх ёстой.
Ер нь Ерөнхийлөгчийн гаргаж байгаа шийдвэрүүд сонин байна. Элчин сайд Ё.Отгонбаярын тухайд эргүүлэн татах зарлиг гаргасан. Дипломат албаны тухай хуулиа зөрчсөн бол сахилгынхаа дүрэм, Төрийн албаны хуулиараараа явах ёстой биз дээ. Элчин сайд нарыг дуртай үедээ эгүүлэн татдаг жишиг тогтоож байна" гэлээ.
Сэтгэгдэл