Б.Хурц Ж.Батзанданг шүүхэд өглөө



Тэрбээр Б.Хурцыг талийгч Д.Энхбатыг хулгайгаар авчирч, хилс хэргээр хорьж, үхэлд хүргэсэнхэмээн мэдэгдээд "Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр Герман, Англи, Европын холбоо Б.Хурцыг шалгаж байна. Тэр Европын холбоо руу орох эрхгүй болсон. Энэ хэргийг шалгах ёстой. Мөн С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлахгүй гурван хүнд ял өгсөн нь Б.Хурцын хийсэн ажил, түүнээс хүн болгон айдаг. "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол алдарт тагнуулч Б.Хурц. Тэр төрийн албаны тэр дундаа Тагнуулын ерөнхий газрын дарга хэр нь хувийн компанийн менежер хийсэн” гэсэн юм.

Ж.Батзандан гишүүн Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулахаар гишүүдээс гарын үсэг зуруулаад эхэлжээ. Хэрвээ 19 гишүүн гарын үсэг зурвал УИХ-аар нээлттэй сонсгол явуулах юм байна. Харин Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нэр төрд халдсан гэх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгчээ.

Тэрбээр "Ямар хэлбэрээр мэдээлэл тараасан шигээ эргээд уучлалт гуйх ёстой" гэсэн хүсэлт гаргажээ. Шүүхээс Ж.Батзанданг буруутай гэж үзвэл Төрийн ордонд Б.Хурцаас уучлалт гуйх аж.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.