ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр
"Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 13,591 мянга гаруй шинжилгээ хийхэд 704 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 15,718 болж байна. 704 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн.
- 598 нь Улаанбаатар хотод батлагдсан бол
- 106 нь орон нутагт бүртгэгдлээ.
Мөн 73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй буюу нийт гурван хүн нас баржээ.
Эмнэлэгт 2637 хүн эмчлүүлж байгаагаас 1912 хүний биеийн байдал хөнгөн, 588 хүндэвтэр, 118 хүнд, 19 маш хүнд байна.
Сэтгэгдэл