ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.03.02/ өглөө. Улсын хэмжээнд даваа гаригт 48 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 3000 болжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд 13108 хүнд шинжилгээ хийхэд 48 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3000 боллоо. Энэ хугацаанд зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 48 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Шинээр илэрсэн 48 тохиолдлын 43 нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс, хоёр нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол гурван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Сүүлийн 24 цагт 31 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын 76 хувь буюу 2330 хүн эдгэрээд байна. Одоогоор 655 хүн эмчлүүлж байгаагаас нь маш хүнд нэг, хүнд есөн хүн байна" гэлээ.
ЭМЯ:48 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 3000 боллоо
2021/03/02 11:03
Сэтгэгдэл