Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 40,217 хүний сорьцод шинжилгээ хийхэд 49 хүнээс коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 39 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан бол "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээгээр 10 хүн халдвар авсан нь батлагдав.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 2,493 боллоо.
Мөн хугацаанд 25 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 1,802 болсон байна. Өнөөдрийн байдлаар 678 хүн эмчлэгдэж байна.
Сэтгэгдэл