Хариуцлагагүй уул уурхай харийнхныг шүтэж, тусгай зөвшөөрөл гэх тамгатай цаас эх орныг эмтэлж байхад Монгол төр хаана байв?
Төрийн шийдвэр түрийвчний чансаа шалгаж, тэмцсэн нэгнийг нь тушиж мохоосон өнгөрсөн 30 жилд өндийж тэмцсэн хэн байв?
Харин, ЗАСАХ ЦАГИЙН ЗҮТГЭЛ задарсныг засаглаж зарлаагүй дайн хийж зоригтой тэмцсэн.
Уул ус нь бохирдоогүй, уугуул иргэд нь цөхрөөгүй нутаг сум гэж байхгүй.
Дээрээс нь онгоцоор харж, дэргэд нь очиж тойрч байж л эх орон яаж эрэмдэглэгдсэнийг эргэцүүлж ухаарах биз ээ.
Хүкийн засаг 7.2 сая га газрыг чөлөөлж, 938 лицензийг цуцалсан. Энэ нь МУ-ын нийт газар нутгийн 5 орчим хувь. Хэрэв Хүкийн зорьсон "Үндэсний хөтөлбөр” бүрэн хэрэгжвэл нутаг дэвсгэрийн 26 хувь нь тусгай хамгаалалтад орох юм.
7.2 сая га гэдэг таны миний өмчлөлийн 0.07 га газартай жишвэл 227 мянган айлын хашааны газар, аймгаар харьцуулбал Увс аймгийн нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээ.
1 лиценз цуцлахын ард хэчнээн их хэл үг, хэрүүл тэмцэл болсныг бид мэднэ. Өнгө мөнгөний өмнө чанар үнэгүйдсэн бэрх цагт 938 эрсдэлийг давах эр зориг ховор биз ээ.
Гэвч сэтгэл бүхэнд ЭХ ОРОН оршиж, зүрх бүхэнд ТУСГААР ТОГТНОЛ лугшиж буй. Тиймээс нэг хүний зүтгэлээр бус нийт бүгдийн зүтгэлээр эх орноо бүрэн үлдээж, ирээдүйдээ бүтэн хүлээлгэх учиртай.
Засах цагийн зам урт, зүтгэл нэг, зорилго нягт байх болтугай
Сэтгэгдэл