УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зам тээврийн НОЦТОЙ ОСОЛ гаргаж гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зам тээврийн НОЦТОЙ ОСОЛ гаргаж гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зам тээврийн НОЦТОЙ ОСОЛ гаргаж, гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ.

Тодруулбал, өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт 63-..УНЦ улсын дугаартай, Теана автомашин зам тээврийн ноцтой осол гаргасан байна. Автомашиныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жолоодож явсан бөгөөд өндөр хэмжээний согтолттой байсан гэх мэдээллийг эх сурвалжууд өглөө.

Эх сурвалжийн мэдээлснээр  67-..УНЦ дугаартай тоёота приус-20 маркын автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон байна.  Ослын дараа автомашин урд хэсгээсээ шатаж, Онцгой байдлын байгууллага руу дуудлага өгч, гал унтраах ангийн алба хаагчид галыг шуурхай унтраан, аюулгүй болгожээ.

Харин Б.Пүрэвдорж гишүүн нь ослын дараа эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар  ГССҮТ рүү явсан аж.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.