Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Ардын Намыг тараах тухай захирамж гарган танилцуулж Улсын Дээд шүүхэд хандаж байгаагаа мэдэгдлээ. Тус захирамжид "МАН Үндсэн хуулийг зөрчиж, засаг төрийн тогтолцоог нам төрийнх болгож, төрийн байгууллагуудын үүргийг гажуудуулж байна. Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын суурь болох Үндсэн хуулийг гажуудуулсан зэрэг Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд харш үйл ажиллагаа явуулах болсон тул МАН-ыг тараах нөхцөл бүрдсэн тул үүний үндэслэн захирамжилсугай” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчид аливаа улс төрийн захирамж гаргах бүрэн эрх бий ч, тухайн захирамж нь хууль ёсных байх учиртай. Өөрөөр хэлбэл хувийн асуудлыг харгалзан үзэхгүй, улс төрийн хүрээнд, зайлшгүй шаардлагатай асуудлуудад нягт хандсаны үндсэн захирамж гаргах учиртай.
Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ удаагийн захирамж хэт хувийн хэв шинж агуулсан төдийгүй, магадгүй хувийн
өс хонзонгын үзэлтэй гэх дүгнэлт олон нийтийн дунд үүсээд байна. Уг дүгнэлтэд хүрэх шалтгаан бол өнгөрсөн Баасан гарагт Цэц хуралдан гаргасан шийдвэр бололтой юм. Цэцийн дүгнэлтэд Монгол улсын одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй хэмээн шийдвэр гаргасан нь МАН-ыг тараах захирамж гаргахад нөлөөлсөн бололтой.
Ийнхүү улс төрийн намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод зогсохгүй улс төрийн ууган 100 жилийн түүхт хүчин МАН-ын нийт гишүүд дэмжигчдийн үзэл бодлыг уландаа гишгэлж илтэд үгүйсгэсэн мэдэгдэл хийв. Монгол Улсын эв нэгдэл, энх тайвны бэлгэ тэмдэг байх ёстой Ерөнхийлөгч маань нийт ард түмнээ албан ёсоор талцуулан хуваагаад зогсохгүй итгэл үнэмшилд нь илтэд халдсан явдал боллоо. Тэрбээр өдгөө өөрийн АН намыг хоёр хуваасан төдийгүй, улс төрийн хүрээнээс арчигдах хэмжээнд хүргэчихээд, өрөөлийн намын дотоод үйл ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалаараа далайлган халдаж орхив.
Гэвч аливаа улс төрийн нам нь хэн нэгний хэлснээр тарж, нийлдэг зүйл биш. Үзэл бодол, үйл хөдлөлөөрөө эвлэлдэн нэгдсэн хүмүүс, тэр дундаа Монголын ууган хүчин намыг амархан тарааж улс төрийн эргэлт хийх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ёс зүйд нийцэх зүйл мөн үү? Хэрэв нам нэгдлийг тараах тохиолдолд Улс төрийн намын тухай хуульд заасанчлан шийдвэрлэх ёстой. Улс төрд 100 жилийн түүхтэй МАН-ын хувьд нийт Монголчуудын эрх ашгийн төлөө өдийг хүртэл ажиллаж, алсаа хараа, шийдвэрт бодлогоорынхоо хүрээнд одоогийн ЗГ-ын дийлэнх суудалд суусан. Бусад нам эвслүүдээс хамаагүй их зүйлсийг эх орондоо хийж бүтээж ирсэн, дунд хугацааны хөгжлийн бодлогоо боловсруулан хэрэгжүүлж ирсэн анхны улс төрийн нам юм.
SCANDAL.MN

Сэтгэгдэл