Өнөөдөр 16,180 албан хаагчийг AstraZeneca вакцины 2 дахь тунд хамруулна


 

AstraZeneca вакцины 2 дахь тунг өчигдрөөс тарьж эхэлсэн.

 

Өнөөдөр/2021.04.20/ Улаанбаатар хотод дархлаажуулалтын 35 цэгт 64 багийн 491 эмч, ажилтан ажиллаж, хариу арга хэмжээнд ажиллаж байгаа 16,180 албан хаагчийг AstraZeneca вакцины 2 дахь тунд хамруулахаар төлөвлөжээ.

Өчигдөр эмч, онцгой байдал, цагдаагийн 13,836 албан хаагчийг дархлаажуулалтын хоёр дахь тунд хамруулахаар төлөвлөсөн байсан юм.

Коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунгаа тариулсны дараа 21 хоног дотор танд дархлаа тогтох бөгөөд тэр хооронд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж амны хаалтаа зүүн, хүн хоорондын зай барих, гараа сайтар угаах ёстойг ЭМЯ-наас зөвлөлөө.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.