УИХ-ын чуулганы хуралдаанаар Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэр дэвшигч Ж.Эрдэнэбатаас гишүүд асуулт асууж, хариулт авав. Үүний дараагаар гишүүд үг хэлэх үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Бүлэг тус бүрээс төлөөлөөд үг хэлчихвэл ямар вэ? Олон гишүүн үг хэлэх юм байна” гэсэн горимын санал гаргалаа. Гишүүдийн олонхи нь түүний саналыг дэмжсэн юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Асуудалд улстөржилгүйгээр мэргэжлийн хүний байр сууринаас хандаж ажиллаарай” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Бизнесийн бүлэглэл, олигархиудаас ирэх дайралт, дарамт шахалтыг давж гараарай, дэмжиж ажиллана гэсэн юм. Гишүүн Ц.Нямдорж "Зөв үйл ажиллагааг чинь дэмжиж ажиллана. Буруу зүйлд чинь хуулийн дагуу хатуу хандана. Энэ Засгийн газар ард түмний дэмжлэг авсан Засгийн газар байгаасай. Ард түмэнд яг үнэнийг хэлэх хэрэгтэй” гэдгийг онцолж байлаа.
Ийнхүү гишүүдийн 97.1 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилов.
Энх
Сэтгэгдэл