СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ мөрөнд завь хөмөрч 7 хүн нас баржээ


 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ мөрөнд завь хөмөрч 7 хүн нас баржээ

 

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч, 7 хүн голын усанд осолджээ.
Тодруулбал, тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч, голын эрэг дээр 38, 16, 3 настай эрэгтэй нар эсэн мэнд гарсан байна.
Харин 62, 50 болон нас нь тодорхойгүй эрэгтэй нар болон 38, 32, 8 настай эмэгтэй, 5 сартай хүүхэд нар осолдсон болох нь тогтоогдсон тул тухайн газар оронд тандалтын ажиллагааг зохион байгуулж, өнөө өглөө 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Дээрх ослын тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт ажиллаж байгаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.