Казахстаны Ерөнхий сайд Баян-Өлгийд айлчиллаа


Казахстаны Ерөнхий сайд Баян-Өлгийд айлчиллаа

 

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод буусан хүчтэй үерт нэрвэгдсан элэг нэгтнүүддээ яаралтай тусламж үзүүлэхээр Казахстан Улсын Ерөнхий сайд Карим Масимов өнөөдөр газарджээ.

Өлгийчүүд өөрсдийн хүчээр байгалийн бэрхшээлийг давах тул Монгол улсын засгийн газраас үзүүлэх тусламжаас татгалзсан гэдэг мэдээлэл ташаа гэнэ. Учир нь Казахстан Улсаас үзүүлэх тусламжыг Монгол улсын Засгийн газраар дамжуулж олгох аж.

Монгол Улсын Еррөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ тухай хэдэн өдрийн өмнө асуудлыг яаравчлан шийдэж ажиллахыг аймгийн удирдлага болон ОБЕГ-т үүрэг өгссөн гэнэ.

Энэ мөчид Ламбаа сайд Өлгийд ажиллаж буй мэдээлэл байна. Өлгийчүүдэд туслах аян Монголд төдийгүй Солонгосд ажиллаж буй монголчуудын дунд өрнөж эхэлжээ.

http://eagle.mn/r/14042


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.