Ц.Анандбазарыг хүчирхийлэл үйлдэж байхад хараад зогсож байсан Б.Баян-Очир ШЕЗ-ийн гишүүн болохоор нэрээ дэвшүүлжээ


Ц.Анандбазарыг хүчирхийлэл үйлдэж байхад хараад зогсож байсан Б.Баян-Очир ШЕЗ-ийн гишүүн болохоор нэрээ дэвшүүлжээ 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн талаарх нэвтрүүлгийг бид өчигдөр үзэгчиддээ хүргэсэн. Уг нэвтрүүлэгт оролцсон хохирогч охины ярианд "Содмонгол группын Хуулийн хэлтсийн дарга Б.Баян-Очир” гэх хүний нэр дурдагддаг. Тодруулбал, Ц.Анандбазар Багатэнгэрт байх Пентхаусынхаа сауныхаа өрөөнд хохирогч охинд бэлгийн харилцаанд орох шаардлага тавьж, дарамталж, хувцасыг нь урж, үснээс нь зулгаан, бэлэг эрхтэнээ хөхүүлэхээр оролдож байх үед яг хажууд нь хуульч Б.Баян-Очир гэгч байсныг хэлдэг. 

 

Тэгвэл нэвтрүүлэг гарсны дараагаар нэгэн эх сурвалж бидэнтэй холбогдож, Б.Баян-Очир гэж хэн болох мэдээллийг ирүүлсэн юм. Бид мэдээллийг баталгаажуулах явцад дараах мэдээллийг нэгтгээд байна. 

Нэн түрүүнд Б.Баян-Очир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болохоор нэрээ дэвшүүлээд байгаа юм байна. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад оролцох 53 иргэнийг нэр дэвшигчээр бүртгээд байгаа. Тэдний дунд Б.Баян-Очир багтсан байгаа юм байна. 

Өөрөөр хэлбэл хуульч мэргэжилтэй, хорин жил энэ мэргэжлээрээ ажиллаж байгаа, ингэхдээ өмгөөлөгч, прокуророор ажиллаж байсан тэрбээр бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг хараад, чив чимээгүй сууж байсан байгаа юм. Ноцтой гэмт хэргийг харсан хэр нь үйлдэл хийгээгүйнхээ төлөө Б.Баян-очир ч хуулийн хариуцлага хүлээх ёстой 

Б.Баян-очирын талаарх мэдээлийг хүргэхэд: 

Эцэг/эхийн нэр: Баяраа

Ургийн овог: Шархай Боржигон 
Нэр: Баян-Очир
Хүйс: Эрэгтэй

Боловсрол: 
-    2001 онд Түшээ ХЭЗДСургууль Эрх зүйч-Эдийн засагч 4 жил.
-    2010 онд Удирдлагын Академи Төрийн удирдлагын менежерийн диплом 2 жил
-    2016 онд МУИС-н Хууль зүйн сургууль Магистр 3 жил.

Ажилласан байдал: 
-    2002.10 сараас хойш 20 дох жилдээ хуульч мэргэжлээр ажиллаж байгаа. 
-  2016.0 7.08-ний өдрөөс өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн 2322 дугаартай үнэмлэхтэйгээр 5 дах жилдээ өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн 
-     2002.10.04-2004.01.05 Дундговь аймгийн прокурорын газарт хяналтын прокурор.
-    2004.01.05-2004.10.08 Дундговь аймгийн прокурорын газарт туслах прокурор.
-    2004.10.08-2005.09.15 Сүхбаатар дүүргийн орлогч прокурор.
-    2005.09.15-2008.07.18 Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор
-    2008.07.18-2010.11.19 Хан-Уул дүүргийн ерөнхий прокурор.
-    2010.11.19-2014.02.20 Төв аймгийн ерөнхий прокурор.
-    2014.02.20-2015.04.03 Дүүргийн 2 дугаар прокурорын газрын ерөнхий прокурор.
-    2015.04.03-2016.05.30 Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор.

Эх сурвалж: Цахиур.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.