Ч.Хүрэлбаатар: Н.Алтанхуягт хүчээр амжилт хүсүүлэх гэж байгаа бол яршиг л байна. Бага доромжлоорой.


Ерөнхийлөгчийн сонгуулийн үе шатууд эхнээсээ л дуулиантай үргэлжилж байна. Ялангуяа АН-ын тухайд гишүүд нь хүртэл нэр дэвшигчдийнхээ дунд төөрөлдсөн байдалтай байна. С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэсэн хоёр нэр дэвшигч өнөөдөр хоёулаа Сонгуулийн ерөнхий хороонд материалаа хүлээлгэж өгөх юм байх. Энэ будлиан дунд бас нэгэн хэрүүлийн чанартай асуудал үүссэн байдаг юм. 

Юу гэхээр, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын гурван намаас нэр дэвшиж буй гэх нөхдөд амжилт хүссэн пост О.Цогтгэрэл нарын АН-чуудад эмзэг тусчээ. 

 


 

"Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хүмүүст амжилт хүссэн чинь "АН-ы УЗ” намайг тэдний дотоод асуудалд оролцлоо гэж. Амжилт хүсч болохоо больсон цаг уу? 7 удаа хориг тавьж дарамталдаг шигээ надаар Н.Алтанхуягт хүчээр амжилт хүсүүлэх гэж байгаа бол яршиг л байна. Бага доромжлоорой" хэмээсний учир нь АН-аас МАН-ын удирдах зөвлөлд доорх мэдэгдлийг хүргүүлсэн байдаг юм. 

Улс төрчид сонгууль дөхөх тусам л эмзэгшиж байна даа. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.