Ц.Элбэгдоржийн зөвлөх асан Ч.Өнөрбаяр "Эрдэнийн АН"-ын даргад нэрээ дэвшүүлжээ


 

"С.Эрдэнийн АН"-ын Дотоод Сонгуулийн Хороо өнөөдөр намын даргад нэр дэвшигчдээ бүртгэж дууслаа.
"С.Эрдэнийн АН"-ын даргад УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, АН-ын дэд дарга Ц.Уртнасан нар нэр дэвшихээ илэрхийлж, материалаа өгөөд байсан бол хамгийн сүүлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх асан, хуульч Ч.Өнөрбаяр Ардчилсан Намын даргыг сонгох цахим сонгуульд оролцохоо мэдэгдэж,  АН-ын Дотоод Сонгуулийн Хорооны дарга Х.Алтанхуягт материалаа хүлээлгэн өгсөн байна.
sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.