УИХ-ын намрын чуулган 2020 оны аравдугаар сарын 1-нд нээлтээ хийж, 2021 оны нэгдүгээр сарын 29-н хүртэл үргэлжилсэн билээ. Энэ хугацаанд УИХ-ын намрын чуулганд 100 хувийн ирцтэй оролцсон гишүүдийн мэдээллийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс гаргасан байна.
Тодруулбал, Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, Г.Амартүвшин, Ж.Сүхбаатар нарын есөн УИХ-ын гишүүнийг нэрлэжээ.
Харин чуулганы хуралдааныг хамгийн олон удаа тасалсан гишүүнээр Ц.Анандбазар тодорчээ. Тэрээр намрын чуулганы хуралдааныг нийт 12 удаа тасалсан байна. Энэ нь бусад гишүүдтэй харьцуулахад хамгийн өндөр тоо аж.
Түүний араас Д.Бат-Эрдэнэ гишүүн 11, Б.Энх Амгалан гишүүн есөн удаагийн таслалттай бичигдсэн байна.
Сэтгэгдэл