Олимпийн аварга Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ


 

Олимпийн аварга МУГТ Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх талаарх шүүх хурал өнөөдөр/2021.05.05/ 13.30 цагаас явагдах аж. 

Уг хэргийг эргэн сануулбал, Түвшинбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий маш хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт шалгагдан саатуулагдсан.

Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр хорих ангид цагдан хорих шийдвэр гаргасан байдаг. Улмаар 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Н.Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоног буюу тавдугаар сарын 5-ныг хүртэл цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг хүлээн авч, хянан хэлэлцээд, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн билээ.

Дашрамд дурдахад, олимпийн аварга МУГТ Н.Түвшинбаяр хоригдож байх хугацаандаа Covid-ийн халдвар авч, тусгаарлагдан эмчилгээ хийлгэн эдгэж, одоогоор тусгаарлалтаас гарсан байгаа аж. Харин түүний хохирогч болсон Э.Энхбат гэр бүлийхэнтэйгээ БНСУ-ыг зорьж эмчилгээ хийлгэж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.