Хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдөж буй энэ хугацаанд иргэд бөөгнөрөл үүсгэн, мөрийтэй тоглож байсан хэсэг энэ сарын 5-нд гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байна гэх мэдээ, мэдээлэл хүлээн авсан байна.
Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус дүүргийн … дүгээр хороонд оршин суудаг нэр бүхий иргэн нь 13 хүний дунд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан нь тогтоогджээ. Иймд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хорио цээр хязгаарлалтын дэглэм зөрчсөн үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл