Хүн амын хүнсний хангамжид махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нөөцийн махны худалдааг 2021 оны тавдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд 10:00 цагаас эхлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 4 байршилд зохион байгуулна.
Үүнд: Булган мах маркет ХХК, Баатрууд тэнгэр ХХК, Дархан меат фүүдс ХХК зэрэг үйлдвэрийн бэлтгэсэн хонины махыг бүтнээр (гулуузаар) худалдан борлуулна.
2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр:
• 11 дүгээр хороо, Хангай хотхоны гадна талбайд
• 19 дүгээр хороо, Хандгайтын зуслан, Хүслэн дэлгүүрийн гадна талбайд;
2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр:
• 03 дугаар хороо, Саруул захын гадна талбайд
• 18 дугаар хороо, Бэлх захын гадна талбайд тус тус нөөцийн мах худалдаалах буюу 1 кг махны үнэ 6700 төгрөг байна.
Сэтгэгдэл