Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг жилд 2 удаа авдаг тогтолцоонд шилжинэ


 Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг жилд 2 удаа авдаг тогтолцоонд шилжинэ

БШУЯ-наас ЭЕШ-ын бүртгэл, суудлын хуваарь, 12 дугаар ангийн сурагчдын дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Монгол Улсын хэмжээнд 40420 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна. Цаашдаа жилд 2 удаа ЭЕШ авдаг тогтолцоо руу шилжүүлэх гэж байна. Шалгалтыг зохион байгуулахад сурагчдыг вакцинжуулах ажил гэх сорилт гарч ирсэн. Эхний ээлжид багш нарын 80 хувь нь дархлаажуулалт хийлгэсэн. ЭЕШ-ыг зохион байгуулахад бүрэн тунд хамрагдсан багш нарыг ажиллуулахад онцгойлон анхаарч байна.

  • 19 нас хүрсэн 13636 төгсөгч байна.
  • 18 настай 28082 төгсөгч байна. Тэд 18-аас дээш насныхных хамруулж буй вакциндаа хамрагдана.

Нийт дүнгээрээ 15-17 настай 1700 орчим төгсөгч байна. Тэднийг вакцинжуулахад УОК, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу хөтөлбөрийн хүрээнд хийнэ.

Энэ жил нэлээн том хоцрогдол үүссэн учир бэлтгэл чухал байна. Багш нар хүүхдүүдтэйгээ ажиллах боломжийг өгөх ёстой" гэлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.