УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намаасаа ХӨӨГДӨХ үү, өөрийн хүсэлтээр ШАЛГУУЛАХ уу?


 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намаасаа ХӨӨГДӨХ үү, өөрийн хүсэлтээр ШАЛГУУЛАХ уу?

 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой хэл ам дагуулсан асуудал цахим хуудсаар хүчтэй өрнөж METOO аянг зохион байгуулахад хүрсэн. Энэ асуудалд нэр холбогдоод буй Ц.Анандбазар асуудлыг эрс няцааж улс төрийн зорилготой гүтгэлэг хийж байна гэсэн бол өнгөрсөн өдрүүдэд түүний хүчирхийлэлд өртөж хохирогч болсон гэх охид, эмэгтэйчүүд ил болсоор байна. Эх сурвалжын мэдээлснээр хохирогч болсон 1000 гаруй эмэгтэйчүүд бий гэх ба түүн дотор 20 жилийн өмнөх хохирогч ч ил болж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хүртэл ярилцлага өгсөн удаатай. Энэ талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэл бодлоо илэрхийлж, хүчирхийллийг тасран зогсоох хүсэлтэй байгааг нуух юун. 


Харин уг асуудлын талаар МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр ТВ-9 телевизэд ярилцлага өгөх үеээрээ маш тодорхой ярьсан байдаг. Тэрээр "Хэрэв үнэхээр буруугүй бол УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гишүүнээсээ түтгэлзэж шалгуулах хэрэгтэй. Мөн намаасаа ч түтгэлзүүлэх асуудал ярьдсан. Хэрэв буруутай нь тогтоогдвол хариуцлагаа хүлээх ёстой. Ц.Анандбазарыг гишүүнээс нь түтгэлзүүлээд шалгуул гэж намын даргын хувьд зарчмын байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ өөрөө өргөдлөө өгч байж эсвэл хууль хяналтын байгууллага түтгэлзүүлж байж шалгадаг учиртай. Үгүй бол намаас нь түтгэлзүүлэх хүртэл асуудлыг ярьж байгаа. Гэм буруугүй гэвэл намдаа эргүүлж авах асуудал яригдаж байгаа" гэв. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Ц.Анандбазартай холбоотой асуудал нийгэмд нэлээн газар авсан. Буруугүй гэдгээ нотлуулчихаад буцаад ороод ирэх нь ёс зүйд нийцнэ. Хариуцлага тооцох боломжтой субъектуудэд нь саналаа хэлсэн" гэсэн. Тэгэхээр МАН-ынхны хувьд уг асуудал удирдах зөвлөл хүртлээ яригдсан, өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа эгзэгтэй үе ирсэн энэн үед намыг муухай харагдуулж буй нь намын нэр хүндэд шууд хамааралтай. Гэхдээ Ц.Анандбазар УИХ-ын гишүүний суудлаасаа тийм ч амархан ховхрохгүй л болов уу. Ямартай ч одоо намын шахалт, нөлөөлөл хэр хүчтэй нөлөөлөхийг харах л үлдлээ. 

Ц.Анандбазарын ёс зүйн асуудал намынхаа даргын үгэнд орох уу, гүрийж суугаад намаасаа хөөгдөх үү гэх хоёрхон сонголт дээр нүүр тулж үлдлээ. 

 

BOLOD.MN 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.