С.Батмөнх, Т.Батжаргал нар уснаас хуурай гарахгүй!!!


С.Батмөнх, Т.Батжаргал нар уснаас хуурай гарахгүй!!!

 

http://manan.mn/v/c4 дээр өмнө нь "УЛСЫН ТӨСВӨӨС ОХИДОО ХАГАС ТЭРБУМЫН ТӨГРӨГӨӨР СУРГУУЛЬ ТӨГСГӨСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ Т.БАТЖАРГАЛ-ын тухай"... ноцтой баримтууд нийтлэгдсэн билээ. Уг нийтлэлд Сабо нийгэмлэг гэх байгууллагатай гэрээ байгуулж тэтгэлгээр гадаадад өндөр зардлаар суралцуулсан оюутнуудын сонгон шалгаруулалт, хамаарал бүхий хүмүүсээ хэрхэн хамруулсан тухай баримттай мэдээлсэн. Харин энэ удаад Сабо гэх нийгэмлэгийн мөрөөр шагайж тэндээс юу олсоныгоо хүргэж байна.
 
Эргэн сануулахад С.Батмөнх гэдэг нь:
 
2014 онд "Иргэний Нисэхийн Ерөнхий Газар"-ын даргаар ажиллаж байхдаа улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан нь баримтаар нотлогдож МУ-ын анхан шатны шүүх түүнийг 6,6 жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял эдлүүлэх шийдвэр гаргаж байсан эрхэм.
 
Харин Т.Батжаргал гэдэг нь:
 
С.Батмөнх даргаар ажиллаж байхдаа түүнийг ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга болгож хуйвалдан балаг тарьж байсан баруун гарынх нь этгээд. Т.Батжаргал нь одоо ч С.Батмөнхийн далд удирдлагаар тус байгууллагыг дотроос нь мэрж байдаг нэгэн.
 
САБО...!!!
 
Өмнө нь өгүүлсэн балагт гэрээг үйлдсэн ИНЕГ-ын тухайн үеийн удирдлагууд болох С.Батмөнх, Т.Батжаргал нар нь Канад улсад байрладаг нэртэй хойт Америкийн боловсролын байгүуллага гэх САБО нийгэмлэгтэй оюутнуудыг АНУ, Канад улсад өндөр зардлаар сургах, оюутны байр, эрүүл мэндийн даатгал зэрэг бүхий л төлбөрийг уг зуучлагчийн дансаар дамжуулж гаргаж байжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар улсын төсвөөс гаргасан мөнгөний хэмжээ нь батлагдсан төсвөөсөө хэтэрсэнийг аудитын байгууллага тогтоочихсон байхад мөнөөх САБО нийгэмлэг гэж хаана байдаг нь тодорхойгүй байна.
Аудитын байгууллага уг гэрээний мөрөөр АНУ болон Канад улсыг зорьж шалгасны үндсэн дээр илрүүлсэн зөрчлүүдийн зах зухаас хүргэвэл:
• Хойт Америкийн боловсролын нийгэмлэг гэх боловч уг байгууллагын үүсгэн байгуулагдсан баримт бичиг, гэрчилгээ байхгүй.
• Үүсгэн байгуулагч М.Жонсон гэдэг хүний мэдээлэл бүртгэл олдоогүй. Ийм хүн байхгүй.
• Харин Канад улсад үүсгэн байгуулж бүртгүүлсэн хүн нь Батсүх овогтой Батжаргал гэдэг Монгол хүн байдаг аж.
• Шалгалтын мөрөөр уг хүнтэй уулзах оролдлого байнга хийсэн ч зугтаад аудитын хүмүүстэй уулзаагүй өөр хотруу явсан.
• Канад улсын Сенека коллежийн нэг жилийн сургалтын төлбөр нь 56.000$ атал тус зуучлагч Сабо нийгэмлэг рүү оюутнуүдын нэг жилийн төлбөрийг 81.387$-оор тооцож шилжүүлж байсан.
 
 
 
Ийм замаар нийт 45 оюутныг суралцуулах төлбөр гэж 5,052,725.29 ам.доллар буюу одоогийн ханшаар 14 тэрбум 395 сая төгрөг, дээр нь оюутан бүрт сар тутам тэтгэмж олгоно хэмээн 108,000$-ыг ИНЕГ-аас шилжүүлжээ. Мөн АНУ-ын "Замдаан" сэтгүүл гэх газартай 9 оюутан сургах гэрээ байгуулж сургалтын төлбөрт нийтдээ 6,005,725.29$ /зургаан сая/ ам.доллар буюу одоогийн ханшаар 17,110,311,351.21 /арван долоон тэрбум/ төгрөгийг эрх мэдлээ хэтрүүлэн хуйвалдааны журмаар тодорхойгүй зуучлагч байгууллага руу шилжүүлэн байгууллагад ноцтой хохирол учрүулсан нь илэрчээ.
 
 
 
Өмнөх нийтлэлд өгүүлсэн уг гэрээний талаар дахин тодруулахад ИНЕГ-ын даргын 2011.08.03-ны өдрийн А/304 тоот тушаалаар "Элсэлтийн сонгон шалгаруулалтын комисс"-ыг тухайн үеийн Захиргаа хүний нөөцийн менежер Т.Батжаргалаар ахлуулсан 6 гишүүд томилсон байна. Гэтэл уг комиссын шалгаруулалтанд тэнцсэн 48 оюутнаас 45 оюутны материал хангалтгүй буюу Элсэлтийн шалгалтын журам, гэрээг зөрчсөн нь илэрсэн. Тэр дунд шаардлага хангаагүй сурагчдыг бүртгэж авсан, оюугнуудаас шалгалт авсан шалгалтын материал байхгүй, шалгаруулалт үнэн зөв бодитой гэж дүгнэх үндэслэл байхгүй бөгөөд комиссын болон удирдлагын нөлөө хэт орсоныг хөндлөнгийн шалгалтаар тоггоосон.
 
Түүгээр зогсохгүй 6 оюутныг огт шалгалт авалгүйгээр ИНЕГ-ын дарга С.Батмөнхийн тушаалаар суралцуулсан байна.
 
Тэдгээр оюутнууд дунд Т.Батжаргал л гэхэд 2 охин, 3 хамаатан болон жолоочийнхоо хүүхэдтэй нийлээд 6 оюутныг хэрхэн арын хаалгадаж төсвийн мөнгөөр өндөр зардлаар сургасан тухай өмнөх нийтлэлд баримттай мэдээлсэн. Уг гэрээнд оюутнууд болон сургалтын чанар, үүрэг хариуцлагад хяналт тавих заалт оруулаагүй, хэн, хэн хаана ямар сургуульд сурч байгаа нь тодорхойгүй гэх мэт зөрчлүүдийг тоочвол маш олон.
Өмнөх материалууд нийтлэгдсэний дараа ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх болон түүний баруун гар болох Т.Батжаргал нартай холбогдох өөр ноцтой баримт мэдээллүүд ирсээр байна. Бид эх сурвалжаа эрхийн дагуу нууцлан мэдээллүүдийг цувралаар хүргэсээр байх болно.
 
Үргэлжлэл бий...
 
 
 
 
 
Эх сурвалж: Манан.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.