Өнөөдөр eruul.gerege.mn ажиллахгүй байгаа тул иргэд уг системээр дамжуулж шинжилгээний цаг товлох, хариугаа хүлээн авах боломжгүй болжээ. Платформыг хөгжүүлэгч компанийн зүгээс Нийслэлийн эрүүл мэндийн газарт албан бичиг илгээж сүүлийн гурван сар ашиглалтын зардал төлөөгүй тул системийг зогсоож буйгаа мэдэгджээ.
Системийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор шинжилгээний цэгүүд ажиллахгүй иргэдийг буцааж байгаа аж. Мөн улсын хэмжээнд эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоог гаргах боломжгүй болсноо Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.
Тэгвэл энэ талаар "Эрүүл Гэрэгэ” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид энэ системийг 12 дугаар сард хөгжүүлсэн. Улмаар 12
дугаар сараас дөрөвдүгээр сарыг хүртэл төрөөс төлбөр авахгүйгээр
ажилласан. Нэг хаалга-Нэг шинжилгээний үеэр ачаалал төсөөлж байснаас эрс
нэмэгдсэн. Тиймээс манай компани бүх хүчээрээ ажилласан. Улмаар бид
Засгийн Газартай тохиролцоод нэг шинжилгээнээс 500 төгрөг авахаар
тохирсон. Гэвч одоогоор бидэнд мөнгө орж ирээгүй хэвээр л байна. Эрүүл
мэндийн сайд С.Энхболд мөнгө байхгүй гэх шалтгаанаар гэрээ хийгээгүй.
УОК гэрээ хийсэн ч хөрөнгөгүй гээд мөнгөө өгөөгүй л байна. Манай
компанийн 80
гаруй хүн гурван сар цалингүй ажиллаж байна. Уг нь нийт төлбөр нь
тэрбум төгрөг ч хүрэхгүй. Цаашдаа биднийг ажиллуулахгүй гэвэл ажиллах
хүсэлгүй байна. Ямартай ч хийсэн ажлынхаа төлбөрийг авна” гэлээ.
Сэтгэгдэл