Eruul.gerege.mn системийн 3 сарын төлбөрийг төлөөгүй байна


Eruul.gerege.mn системийн 3 сарын төлбөрийг төлөөгүй байна

 

Өнөөдөр eruul.gerege.mn ажиллахгүй байгаа тул иргэд уг системээр дамжуулж шинжилгээний цаг товлох, хариугаа хүлээн авах боломжгүй болжээ. Платформыг хөгжүүлэгч компанийн зүгээс Нийслэлийн эрүүл мэндийн газарт албан бичиг илгээж сүүлийн гурван сар ашиглалтын зардал төлөөгүй тул системийг зогсоож буйгаа мэдэгджээ.

Eruul.gerege.mn системийн 3 сарын төлбөрийг төлөөгүй байна  

Системийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор шинжилгээний цэгүүд ажиллахгүй иргэдийг буцааж байгаа аж. Мөн улсын хэмжээнд эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоог гаргах боломжгүй болсноо Эрүүл мэндийн яам мэдэгдлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.