Эмч нар АЖИЛ ХАЯЛТ зарлахаа мэдэгдлээ


Эмч нар АЖИЛ ХАЯЛТ зарлахаа мэдэгдлээ

 

Цар тахлын хүнд ачааг үүрч буй эмч ажилчид цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж буй. Тэдний төлөөлөл Сүхбаатарын талбайд найм дахь өдрөө суулт зарлаж байгаа юм. Хэрэв эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын цалинг нэмэгдүүлэхгүй бол өнөөдрөөс ажил хаялт зарлана гэдгээ эмч, ажилчид мэдэгдлээ.
Эрүүл мэндийн салбарын 2020-2021 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 2.1 дэх заалт "Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлэх тухай Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод тусгагдсан ДНБ-ний 5-аас доошгүй хувьд хүргэхийн төлөө талууд хамтран ажиллана.”, 3.3 дахь заалт

"Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг инфляцитай уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бөгөөд хэлэлцээрийн хугацаанд үндсэн цалинг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлж, дундаж цалинг гурван сая төгрөгт хүргэхийн төлөө хамтран ажиллана.”, 3.5 дахь заалт 2018-2019 оны эрүүл мэндийн цалингийн ангилал, зэрэглэл шинэчлэгдэхэд хамрагдаагүй ажил мэргэжлүүдийн цалингийн ангилал зэрэглэлийг шинэчилж, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ХНХЯ-тай хамтран ажиллана.” зэрэг заалтууд өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа асуудлаар УИХ, Засгийн газарт эмч ажилтнууд үндсэн цалингаа 2 дахин нэмэгдүүлэхийг хүсч ШААРДЛАГА хүргүүлжээ.
 
Энэ асуудлаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн III хуралдаанаар хэлэлцэн эмч ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэх ТҮР ХОРОО-г байгуулан нийт эмч, ажилтнуудыг төлөөлөн эвлэлдэн нэгдэх, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх үүргийг хүлээн тэмцэл хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байна.
Салбарын сайддаа нөхцөл байдлыг сайжруулах талаар удаа дараа хандсан боловч тодорхой шийдэл гаргаагүй. Мөн УИХ Засгийн газарт ШААРДЛАГА хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлэхгүй, шийдвэр гаргахгүй, үл тоомсорлож байгаад эмч, ажилтнууд эрс эсэргүүцэж байна.
Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар Сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын НББХ-ны дарга М.Оюунчимэг, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүдээ та бүхэн НҮДЭЭ НЭЭГЭЭД ХАРААЧ, ЧИХЭЭ ОЙНГОЙЛГООД СОНСООЧцаана чинь хүний амь сүйрч байна, олноороо өвчилж байна, тэднийг эмчлэх гэж, амь насыг нь аврах гэж ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН цаг наргүй хөдөлмөрлөж байна.
2021 оны 06.29-ний өдөр хийсэн Хэвлэлийн бага хурлаар:
1.Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ҮНДСЭН ЦАЛИНГ 2 ДАХИН нэмэгдүүлэх,
2. Эмч, ажилтнуудыг эрүүл мэнд, амь нас, эрсдлийн даатгалд хамруулах,
3. Монголын эрүүл мэндийн салбарынхан бүхэлдээ улаан бүс болсон тул УЛААН, НОГООН БҮС-ээр ялгдварлахгүй байх, зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэрийг гаргаагүй тул шийдвэр гартал ажил хаялт зарлахаа мэдэгдэж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.