УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд хорих ангиас суллагдсан. Суллагдсаныхаа дараа тэрбээр өөрийн хоббид хөтлөгдөн авто замын тэмцээнд оролцохоор бэлдэж эхэлсэн байна. Улмаар хойд хөрш ОХУ-д бартаат замын тэмцээнд амжилттай оролцож, тавдугаар байрт шалгарсан байна.
Тодруулбал, Эрхүү хотод зохиогдсон Олон улсын хэт бартаат замын авто спортын тэмцээнд Монголын Бартаат замын авто спортын холбооны зургаан багийн 30 гаруй тамирчны тоонд Н.Номтойбаяр багтсан аж. Тэмцээн нь Эрхүү хотод долдугаар сарын 2-4-ны өдрүүдэд болсон байна. Тэмцээнд Ж.Гэрэлт-Од дасгалжуулагчтай, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяраар ахлуулсан "Team Mongolia” баг шагналт тавдугаар байрт шалгарчээ.
Сэтгэгдэл