Голомт банк болон Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб хамтран "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний бизнесийн үйл ажиллагаа, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон сургалтуудыг зохион байгуулсаар байна.
Харин энэ сарын 07-ны өдөр "Дижитал шилжилт” сэдвээр ээлжит цахим сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтад Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клубын захирал Э.Уянга, төслийн менежер, багш Б.Цоморлог нар уригдан дижитал шилжилтийн тухай ерөнхий ойлголт, үндсэн чиглэлүүд болон дижитал шилжилтийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар мэдлэг туршлагаа оролцогчидтой хуваалцлаа.
Түүнчлэн "Дижитал шилжилт” цахим сургалтын үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан шинэ боломжуудыг санал болгож, Голомт банкны "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл”-ийн бүтээгдэхүүнийг давхар танилцууллаа. Уг зээл нь эмэгтэйчүүдийн эрхлэн гаргаж буй бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бүх төрлийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой бүтээгдэхүүн юм.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих цуврал сургалтын 5 дахь дугаар ийнхүү үр өгөөжтэй, амжилттай болж өндөрлөлөө. Бизнес эрхлэгч эмэгтэй та Голомт банкнаас хэрэгжүүлэх дараа дараагийн арга хэмжээтэй хамт байгаарай.
Сэтгэгдэл