Хоёр хуваагдсан АН-ын алийг нь УИХ-ын нөхөн сонгуульд оролцуулах вэ?


 Ардчилсан нам НИТХ-ийн сонгуульд 37 нэр дэвшигчээ илгээжээ
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар парламентаас товлосон. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.8-д "Ээлжит бус, нөхөн сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь
Төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ” гэж заажээ. Үүний дагуу Үндэсний аудитын газарт  МАН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлсэн байна. Төрийн аудитын байгууллага нам, эвслээс ирүүлсэн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг хянан үзэхдээ төрийн аудитын стандартуудыг удирдлага болгон УИХ-ын сонгуулийн тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа 2050” болон холбогдох бусад хууль, тайлан, судалгаа, мэдээллийг  тус тус шалгуур болгон баталгаажуулжээ.
Ийнхүү Үндэсний аудитын газрын босгыг давсан нам, эвслүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.10-т "Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ” гэж заасны дагуу мөрийн хөтөлбөр, хандивын тайланд  аудит хийж, дүгнэлтээ өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.
Есөн нам, нэг эвсэл УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн гэж байгаа боловч яг үнэндээ 10 нам, нэг эвсэл юм. Учир нь, хоёр хуваагдаад буй АН хоёулаа дангаараа УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоо илэрхийллээ. Уржигдар М.Тулгат дарга АН-ыг төлөөлж тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд нар сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлан зэрэг Төрийн аудитын дээд байгууллагаар баталгаажуулсан баримтаа Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгч УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн.
Хоёр хуваагдсан АН-ын алийг нь УИХ-ын нөхөн сонгуульд оролцуулах вэ?

Харин өчигдөр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргатай АН-ыг төлөөлж, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир, Захиргаа, санхүүгийн газрын дарга Л.Ганзориг, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Амгаланбаатар нар Үндэсний аудитын газраас баталгаажуулсан мөрийн хөтөлбөр, хандивын тайлан болон бусад холбогдох баримт материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.

Хоёр хуваагдсан АН-ын алийг нь УИХ-ын нөхөн сонгуульд оролцуулах вэ?

Сонгуулийн ерөнхий хороо энэ хоёр АН-ын алийг нь УИХ-ын нөхөн сонгуульд оролцуулах нь анхаарал татаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд бол М.Тулгат даргатай АН-ыг оролцуулсан юм.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.