ХААН банк ямар ХААН юм уу


ХААН банк ямар ХААН юм уу

 

Уг нь "Хөдөө аж ахуй”-н гэсэн үгийн товчлол. Гэтэл өдгөө бүр луйвардсаар ЛУЙВАРЧИН болчихсон хэрнэ өөрийгөө ХААН болчихсон мэт боддог болсон нь өдөр бүр, алхам тутамдаа хийж буй гүйлгээнээс нь л зөвхөн харагддаг. Үүнийг амтай болгон л хэлж халагладаг.

Гэтэл Монголд ХААН банкаар гүйлгээ хийдэггүй, харилцагчийн карт эзэмшдэггүй хүн бараг үгүй биз. Гүйлгээ хийх бүрт гүйлгээнийхээ төрлөөс шалтгаалж 50-100 төгрөг ямагт унаж үйлчлүүлэгчийнхээ данснаас ямх ямхаар идэж байдаг. Тэгвэл ХАС банк харилцагчийн данснаас хэзээ ч энэ хэмжээний мөнгө авдаггүй.

Ингээд бодохоор бид "Үндэсний үйлдвэрлэл дэмжье” гэдэг шиг ХААН банкнаас  татгалзчихад л болох хэрэг. Ингэж хэлэхийн учир нь ХААН банкны ихэнх хувь нь гаднынхны эзэмшилд байдаг шүү дээ. Тэгэхлээр бид гаднынхны халаасыг л түнтийлгэж байна гэж ард иргэд бухимдаад эхэлчихлээ. Өнөөдрийн бухимдал маргаашийн өөрчлөлт буюу ХААН банкнаас татгалзах үйл явц байж ч мэднэ.

Улс орны нийгэм эдийн засаг хүнд,  ард иргэдийн амьдрал хэцүү байгаа яг энэ цаг үед хадгаламжийн хүүгээ буулгасан хэрнэ бусад зээлүүдийн хүүндээ огт өөрчлөлт оруулахгүй байгаа нь хэтэрхий "ХААН”-члал банкуудад байгаагийн илрэл.

Жил бүр л "Хамгийн их ашигтай ажилласан банк” гэж шалгаруулдаг нь үнэндээ энэ луйврыг нь өөгшүүлж хөхиүлэн дэмжиж буй хэрэг. Банк иргэдийг ямх ямхаар шулж ашигтай ажилласан болохоос иргэдэд ашигтай тусаа өгсөн нь үгүй бөгөөд  энэ нь нэг талаараа ийм шалгаруулалт зохиогсод банктай ХАЛААС НЭГТЭЙ, тэднээс хувь хүртдэг гэж нийгэмд харагдуулдаг нь ч үнэн.

Тэгээд ч уралдуулахад учир, шалгаруулахад шалтгаан бий гэдэг.

http://www.zaluucom.mn/read/588gfah2c

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.