Э.Нямаа: Би дүрмийн дагуу л барилдсан


Э.Нямаа: Би дүрмийн дагуу л барилдсан

 

Хүй долоон худагт улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдааныг наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан. Бөхийн барилдааны гол сенсаци нь Улсын аварга Э.Оюунболд, аймгийн арслан Э.Нямаа нарын барилдаан байв.
Хүмүүсийн дунд маргаан дагуулж буй энэ барилдааны талаарх байр суурийг аймгийн арслан Э.Нямаагаас сонсоход: Бөх хүн дэвжээн дээрээ гараад тэмцэж, давахыг л хүсдэг. Би дүрмийн дагуу л барилдсан. Шударга бус будилаантай барилдаан болсон бол Монголын үндэсний бөхийн холбооноос дүрэм журмаа л дагана шүү дээ. Бид ч холбооныхоо дүрэм журмыг л дагаж мөрддөг. Бөхийн амьдрал, үндэсний бөхийн ертөнцийг мэддэг хүмүүс мэднэ. Хэн ч юу ч гэж муулсан хамаагүй. Үнэн ялдаг жамтай гэдэг хариултыг өгсөн юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.