Тэрэлж, Богд уул болон хотын төвд барилга барих зөвшөөрөл олгохгүй


 Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон бүртгэл /2017.07.21-2017.10.16/ – Хот байгуулалт, хөгжлийн газар
Улаанбаатар хотын дүрэм, стандарт, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахтай уялдуулан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Богд уулын дархан цаазат газар болон Улаанбаатар хотын төвийн бүсэд шинээр барилга, байгууламж барих, эхлүүлэхтэй холбоотой хотоос өгдөг зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байхаар болжээ. Харин хориглосон захирамж гаргахаас өмнө олгосон зөвшөөрлүүд нь хүчин төгөлдөр хэвээр байх ажээ.
 
Энэ талаар нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар хэлэхдээ "Өнөөгийн Улаанбаатар хотын төвийн бүсэд дэд бүтцийн хүртээмж маш муу. Нийслэл хот гадагш тэлэлгүй, төвдөө хэт ачаалалтай хөгжиж байгаа нь дэд бүтэцтэйгээ шууд холбоотой. Нөгөөтээгүүр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2013 онд батлуулснаас хойш өнөөг хүртэл дахин шинэчлээгүй. Тиймээс юун түрүүн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулах, ийн батлагдах хүртэл барилгын зөвшөөрлийг түр зогсоох шаардлага амьдралаас урган гарч байгаа юм. Одоо мөрдөж буй барилгажилтын журамд тухайн компани нийт талбайнхаа 70 хүртэл хувийг барилгажуулах бололцоог хангаад өгчихсөн байх жишээтэй. Цаашид одоогийнхоос эсрэгээрээ 30-40 хувьд  барилга барьж, үлдсэн хувьд нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол барьж байгуулахыг шаардахаас аргагүй" гэжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.