Дорнод аймагт Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажил эхэллээ


Дорнод аймагт Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажил эхэллээ 

Дорнод аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7200 ам.метр талбайтай, хоёр корпус бүхий дөрвөн давхар Хүүхдийн нэгдсэн эмнэлгийг шинээр байгуулахаар болж, өнөөдөр барилгын ажлыг эхлүүлжээ.

Тус аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь одоогийн байдлаар зургаан өөр газарт байрлалтай барилгатай аж. Эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор зарим амбулаторийн тасгийн үйлчилгээ нэг дор төвлөрч, үйлчлүүлэгчид болон эмнэлгийн мэргэжилтнүүд эмнэлэг хооронд өвчтөнөө зөөн гадуур явах шаардлагагүй болох юм. 

Шинээр баригдаж буй 200 ортой тус шинэ эмнэлэгт зүүн амбулатори, хүүхдийн эмнэлгийн барилгад одоо үйл ажиллагаа явуулж буй тасгууд болон нэгдсэн гал тогоог нүүлгэхээр төлөвлөөд байна хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.