АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн "Perseverance” аппарат анх удаа Ангараг гарагийн чулууны дээжийг цуглуулсан тухай тус агентлаг мэдээлжээ.
Тус аппаратын тусгай төхөөрөмж Улаан нүдэн гарагийн нуурын эртний чулуулгийг харааны чинээтэй нүхэлж, дээж аван титан саванд хийж, битүүмжилсэн байна. Ийнхүү хүн төрөлхтөн анх улаа өөр гарагийн эрдсийн дээжийг анх удаа авч буй түүхэн амжилт юм гэж тус агентлагийн тэргүүн, сансрын нисэгч асан Билл Нелсон онцолжээ.
НАСА агентлаг ойрын саруудад Ангараг гарагийн Жерезо тогооноос нийт 43 дээж авахаар төлөвлөж байна. Эл сав газарт олон тэрбум жилийн өмнө ус урсаж, бичил биетийн амьдрал цэцэглэж байсан гэж эрдэмтэд таамагладаг.
Ангараг гарагийн хөрс, чулууны дээж цуглуулах нь 2.7 тэрбум ам.долларын өртөг бүхий "Perseverance” төслийн тэргүүний зорилго юм.
Дээжүүдийг НАСА агентлагийн Европын сансрын агентлагтай хамтран ирэх арван жилд хэрэгжүүлэх хоёр төслийн хүрээнд Дэлхий рүү авчрах бөгөөд эрдэмтэд эдгээр дээжээс чулуужсан бичиг биетийн ул мөрийг судлах юм. Ингэснээр, тус гарагт амьдрал байсан эсэхийг батлах боломж нээгдэнэ гэж эрдэмтэд найдаж байна.
"Perseverance” хөлөг нь НАСА агентлагаас Ангараг гараг руу илгээсэн тав дахь хөлөг юм. Тус агентлаг 1997 онд "Sojourner” хөлгийг анх удаа Улаан нүдэн гараг руу илгээж байсан түүхтэй. Тус хөлөг 471.5 сая км зайг туулж, Жерезо тогоонд газардаж байжээ.
Сэтгэгдэл