Гадаад улс руу зорчиж байгаа 2-оос дээш насны бүх хүн очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн оронд буух хугацаанаасаа 24-48 цагийн дотор COVID-19 илрүүлэх PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгөхийг шаардаж байгаа талаар өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлсэн.
Тэгвэл гадаадад зорчих иргэдэд дараах зүйлсийг УОК-ын шуурхай штабаас анхаарууллаа.
- Коронавирус илрүүлэх молекул биологийн шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд ХӨСҮТ-ийн лабораторийн шинэ байранд өгнө.
- Шинжилгээ өгөх иргэн гадаад паспортын хуулбарыг авч очно.
- Шинжилгээний төлбөр 50,000 төгрөгийг шинэ лабораторийн байрны урд талын дунд хаалгаар орж кассанд тушаана.
- Төлбөрөө тушаасны дараа шинэ лабораторийн байрны зүүн урд хаалгаар орж, сорьц авах хэсэгт шинжилгээ өгнө.
- Шинжилгээний хариуг тухайн өдрийн 22.00-24:00 цагийн хооронд англи хэл дээрх маягтаар ХӨСҮТ-ийн 1а байрны амбулаторийн хойд хаалгаар орж, нэг давхарт ирж авна.
Шинжилгээний хариугаа авахдаа өөрийн мэдээллээ шалгаж авна уу.
Эх сурвалж: УОК-ын шуурхай штаб
Сэтгэгдэл