Өнөөдрөөс 18-аас дээш насныханд 3 дахь тун, хүүхэд, хөгшчүүлд томуугийн дархлаажуулалт эхэлнэ


Дархлаажуулалтын цэгүүд маргааш АЖИЛЛАХГҮЙ 

Улсын хэмжээнд өнөөдрөөс /2021.09.13/ эхлэн 18-аас дээш насныханд коронавирусийн гурав дахь тунгийн дархлаажуулалтыг Синафарм, Файзер вакцинаар хийнэ. 

Мөн есдүгээр сарын 13-наас эхлэн өрхийн эмнэлгүүд зохион байгуулж, томуугийн вакцинжуулалтыг хийх юм. Засгийн газраас өмнө нь жилд 100 мянга гаруй вакцин авч, иргэдээ дархлаажуулдаг байсан бол энэ жил 360.600 хүн тун томуугийн вакциныг хүлээн авсан.

Өмнөх жилүүдэд 11-р сарын дундаас томуугийн дархлаажуулалт эхэлдэг байсан бол энэ жил 9-р сарын дундаас эхэлж байна. 2021 оны намар томуугийн тархалт коронавирусийн тархалттай хавсран дэгдэх эрсдэл байгаа тул томуугийн дархлаажуулалтыг ийн эрт эхлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээлсэн.

Томуугийн дархлаажуулалтыг ковидын вакцин хийлгээгүй 2-11 насны хүүхдүүд болон 65-аас дээш насны иргэд, архаг суурь өвчтэй иргэд болон жирэмсэн эхчүүдэд сайн дурын үндсэн дээр хийх юм. 14-36 долоо хоногтой жирэмсэн эхэд томуугийн вакцин хийж болно. Ковид болон томуугийн вакцин хоорондын зай 21 хоног байна гэж ЭМЯ-ны Газрын дарга Д.Баярболд өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн билээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.