МУИС-ийн суурь төлбөрт авдаг долоон тэрбум төгрөгийн эргэн тойронд


МУИС-ийн суурь төлбөрт авдаг долоон тэрбум төгрөгийн эргэн тойрондМУИС оюутнуудаасаа сонгосон хичээлийн багц цагийн төлбөрөөс гадна сургалтын суурь төлбөр авдаг. МУИС-д доктор, магистр, бакалаврын хөтөлбөрт 20 мянга гаруй оюутан суралцдаг.

 

Энэ тоон дээр шинээр элсэгчдийн тоог нэмбэл 30 мянгад дөхнө.

Жил бүр бакалаврын оюутан 224 мянган төгрөг, ахисан түвшний оюутан суралцагсад 336 мянган төгрөгний суурь хураамж төлдөг. Энэ тоог нийт оюутны тоонд үржүүлвэл долоон тэрбум орчим төгрөг болно.

Энэ их мөнгөний зарцуулалтын талаар тус сургуулийн сургалтын нэгдсэн албанаас доорх мэдээллийг хийсэн байх юм. Сургалтын суурь төлбөр нь оюутны сурах үйл ажиллагааг дэмждэг үйлчилгээний дараах зардлыг санхүүжүүлдэг.

Тодруулбал, МУИС-ийн эрдмийн хамт олон багш профессор, бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн оюутнуудад үзүүлдэг төвлөрсөн үйлчилгээ, номынсан, ном бүрдүүлэлт, олон улсын сэтгүүлийн онлайн эрх, номын сан болон оюутны бие даах төвийн ажилтаны цалин хөлс, мэдээлэл, программ хангамж, сургалтын үйл ажиллагаатай холбогдсон нэгдсэн үйлчилгээ, сургалтын нэгдсэн алба болон захиргаа, удирдлагын зардлын тодорхой хувь, оюутны байгууллага, клубын зардал сургалтын орчинг сайжруулах, хангамж үйлчилгээний алба, үйлчилгээний ажилчдын цалин хөлс, үйл ажиллагааны зардал, МУИС-ийн хөрөнгөөр хийж буй барилга байгууламж, оюутны болоод хичээлийн анги танхмийн их ба урсгал засвар, сурах орчны тохижилт, сургалт, судалгаа болоод бусад тоног төхөөрөмж ТЭХ-ын элэгдэл, оюутны мэдээллийн үйлчилгээ, оюутны гарын авлага, холбогдох мэдээлэл, мэдээлэл технологийн албаны ажилтнуудын цалин хөлс, үйл ажиллагааны төсөв, сургалтын Си Си системийн үйлажиллагаа, програм хөгжүүлэлт, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулдагддаг гэнэ.

Энэ суурь хураамжийг оюутан бүр төлдөг ч дээр дурьдсанчлан гарын авлага, клубын үйл ажиллагаанд тэр бүр хамрагддаг нь юу л бол.

Мөн дээрх тайлбарт энэхүү хөрөнгө нь "сургалтын нэгдсэн алба болон захиргаа, удирдлагын зардлын тодорхой хувь хэмжээ”-нд зарцуулдаг гэсэн өгүүлбэрүүд бий.

Гэвч энэ нь хэтэрхий тодорхой биш бөөрөнхийлсөн үг, тодорхойгүй ойлголт болж харагдаж байгаа юм.

Сургалтын суурь төлбөрийн талаар тус сургуулийн оюутнуудын үзэл бодол болон юунд хэрхэн зарцуулдаг талаар ямар мэдээлэлтэй байгааг тодруулахад, "Тухайн жилдээ суралцсан ч, жилийн чөлөө авсан ч сургалтын суурь хураамж заавал төлдөг.

Тэр мөнгөө ус, цахилгаан, интернет, цэвэрлэгээний бодис авахад зарцуулдаг л гэсэн. Сургалтын албаны ажилчдаас хичээл сонголт гэх мэт зүйл асуухад л цаараглаад харилцааны соёлгүй хүнд сурталтай байдаг болохоор суурь хураамжийн зарцуулалтын талаар асууж лавлая гэж бодож ч үзээгүй” гэх хариулт өгсөн юм.

Оюутны сургалтын төлбөрийн асуудал хэзээнээс л эцэг, эхийн нуруунд хүнд ачаа болсоор ирсэн. Цалин, тэтгэврийн зээл авахаас өгсүүлээд хоттой малаа зарж "хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө” гэдэгчлэн сургалтын төлбөр гэх том асуудлын ард гардаг. Гэвч өнгөрсөн жил инфляцитай холбон сургалтын төлбөрөө 12 хувиар нэмэгдүүлсэн байгаа.

Гэвч МУИС энэ тодорхойгүй зардлаа бууруулах, оюутнууд болон тэдний аав ээжүүдийн нуруунд ачаа болж ирдэг суурь хураамжийг бууруулах тал дээр анхаарал хандуулах цаг болжээ.

Е.СҮНДЭРЪЯА


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.