2021 оны есдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төв КОВИД-19 халдварын PCR шинжилгээ хийгдэхгүй болохыг албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
ХӨСҮТ өдөр бүрийн 09:00-11:00 цагийн хооронд иргэдээс шинжилгээ авч байсан билээ. Ямар шалтгааны улмаас шинжилгээ авахгүй болсон талаар мэдээлэл тус төвөөс өгөөгүй байна.
УОК-ын хуралдааны тэмдэглэлээр гадаадад зорчих иргэдээс нислэг үйлдэхээс 24-48 цагийн өмнө PCR шинжилгээг төлбөртэй авах талаар шийдвэр гарсан талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд мэдээлсэн.
Үүний дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар үндэсний лавлагаа лаборатори буюу ХӨСҮТ, JCI олон улсын итгэмжлэл бүхий "Интермед" эмнэлгийн лабораториудад нислэг үйлдэхээс 24-48 цагийн өмнө шинжилгээг авч, монгол болон гадаад хэл дээр хэвлэн хүлээлгэж өгөх шийдвэрийг гарган ажиллаж байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд суурин гурав, явуулын мөн гурван лаборатори 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна.
Сэтгэгдэл