Цусны төвд нөөц хангалттай байна


 Цусны төвд нөөц хангалттай байна
Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий нийтэд цус, цусан бүтээгдэхүүний нөөц буурах эрсдэл үүссэн бөгөөд манай улсын хувьд ч удаа дараагийн хатуу хөл хорио, коронавирусний эсрэг дархлаажуулалт болон бусад нөхцөл байдалтай холбоотойгоор цус цуглуулалт буурсан. Цусны нөөц ямар байгаа талаар ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяраас тодруулахад "Цусаа бэлэглэж цохилох зүрх бүхнийг аваръя" гурван сарын идэвхжүүлэлтийн аян өрнүүлснээр цус, цусан бүрэлдэхүүн цуглуулалт өмнөх оны мөн үеэс 24 хувиар нэмэгдэж, тогтвортой өсөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар цус, цусны бүрэлдэхүүн бүтээгдэхүүний боломжит нөөц бүрдсэн. 4 дүгээр бүлгийн цусны нөөц хангалттай байгаа бөгөөд хомсдол үүссэн тухай мэдээлэл худлаа" гэсэн юм.
Цус, цусан бүтээгдэхүүний хадгалах хугацаа янз бүр байдгаас шалтгаалан өдөр бүр цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах шаардлагатай байдаг. Нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хамт олондоо бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө цусны донорын эгнээнд нэгдэхийг ЦССҮТ-өөс уриаллаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.