Цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны ээлжит мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2515 хүнээс халдвар илэрсэнээс 1067 нь нийслэл хотод, 1448 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор эмнэлэгт 20,325 хүн хэвтэн эмчлүүлж, 64,019 хүн гэрийн хяналтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс 390 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сүүлийн хоногт 41-80 насны 16 хүн халдварын хүндрэлийн улмаас нас барлаа.
Мөн өнгөрсөн хоногт 6,616 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Сэтгэгдэл