Завхан аймгийн Баянтэс сумын "Бужирын дөрөлж”-д баавгай адуунд халдсан хэрэг гарчээ.
Мөн энэ сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин "Улаан нүүр” гэдэг газар баавгай харсан, 27-ны өдөр Сонгино сумын Баян-Айраг багийн "Хүйтэн сээр” гэдэг газар баавгайн хоёр бамбарууш орж ирсэн зэрэг мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Иймд малчид, ард иргэд :
- Малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
- Жимс, самарт явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх
- Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг Завхан аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл