“Facebook”-ийн хувьцааны ханш 4.9 хувиар унаж, Марк Закербергийн хөрөнгө $6 тэрбумаар буурав


“Facebook”-ийн хувьцааны ханш 4.9 хувиар унаж, Марк Закербергийн хөрөнгө $6 тэрбумаар буурав

 

"Facebook”, "Instagram” болон "WhatsApp” алдаа зааж, хэвийн үйл ажиллагаа нь зургаан цагийн турш саатлаа.

Үүний улмаас "Facebook”-ийн хувьцааны ханш 4.9 хувиар унаж, Марк Закербергийн хөрөнгө хэдхэн цагийн дотор зургаан тэрбум ам.доллароор буурсан байна. Алдааны шалтгаан одоогоор тодорхойгүй ажээ.

Мөн технологийн аварга компанийн хувьцааны ханш унасан нь голлох индексүүдийн үнэлгээ буурахад нөлөөллөө.


"S&P 500” индекс 1.3 хувиар унаж, 100 хоногийн дунджаас доогуур түвшинд хүрсэн бол "Nasdaq 100” индекс 2.2 хувиар буурсан байна.

О.Цэнгэг

 
Bloomberg Tv

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.