Зайсан хилл цогцолборт 2021 оны аравдугаар сарын 15-нд зохион байгуулагдсан Камертон хамтлагийн 26 жилийн ойн тоглолтын талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга, НОК-ын дарга Д.Сумъяабазар: Эдийн засгийг унагаахгүй явуулах нь зөв. Халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд бүхий л арга хэмжээг зохион байгуулах чиглэлтэй байгаа. Хариуцлагын гэрээг дагаж ажиллахыг сануулъя. Албаныхан байнгын хяналт шалгалтыг явуулж буй. Зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцох асуудал хэвшиж байна. 12 удаагийн хариуцлагын гэрээтэй холбоотой асуудлыг бид ярилцаж байгаа. "Зайсан Хилл” дэх тоглолтын талаар нийгэмд бухимдал үүслээ.Захирагчийн албатай хариуцлагын гэрээ байгуулаагүй, гурван удаагийн зөрчлийн хэрэг бүртгэгдсэн "Зайсан Хилл”-д 10-аад зөрчлийн үйлдэл гарсан. Бид шаардлага удаа дараа хүргүүлсэн. Есдүгээр сарын 20-ны өдөр Засаг даргын зүгээс хоол үзвэр үйлчилгээ зэрэг аж ахуй нэгжүүдтэй уулзаж, босоо хүлээн авалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн.
Харин суугаа хүлээн авалтыг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрсөн.
Спорт, урлагийн арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрсөн. Аж ахуй нэгжүүд маань үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Бид аль болох торгохгүй, дэмжих байр суурьтай байгаа. Зарим нэг зүйл дээр хайхрамжгүй байна. НОК-оос албан бичиг хүргүүлсэн эсэх асуудал маргаан дагуулсан. Бидэнд "Камертон” хамтлагийн тоглолт зохион байгуулах хүсэлт ирээгүй. НМХГ-аас үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хураах хэрэгтэй.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал: "ХУД-ийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Зайсан хилл цогцолборын тоглолтын танхимд 19:00 цагаас Камертон хамтлагийн тоглолт зохион байгуулагдсан. 2021 оны зургаадугаар сараас эхлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, цагдаагийн байгууллага болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хамтарсан шалгалт хийж байгаа. Энэ хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчвөл зөрчлийн хэрэг нээж байгаа.Дээрх тохиолдолд хувь хүнийг 500 нэгжээр торгох эсвэл 30 хоног баривчлах, хуулийн этгээдийг 5,000 нэгжээр торгодог. Уг хэрэгт шалгалтын ажиллагааг даруй хийж гүйцэтгэн, маргааш шүүхэд асуудлыг оруулж, зөрчлийн хууль тогтоомжийн дагуу холбогдох хариуцлагыг тооцно” гэв.
Сэтгэгдэл