УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн албан өрөөнд АТГ нэгжлэг хийжээ


УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн албан өрөөнд АТГ нэгжлэг хийжээ

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн өрөөнд Даваа гаригийн орой (2021.10.18) Прокурорын байгууллагын зөвшөөрлийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс нэгжлэг хийсэн байна.

Д.Хаянхярваа  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож байсан.

Харин сүүлийн үед “Эрдэнэс Монгол” ХХК-д санхүүгийн томоохон зөрчил үүссэн гэх мэдээлэл гараад байсан. Ямартай ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу Эрдэнэс монгол ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийжээ.

Сүүлийн үед “Эрдэнэс Монгол” ХХК-д санхүүгийн томоохон зөрчил үүссэн гэсэн мэдээлэл гарч эхэлсэн бөгөөд энэ нь Австралийн “Jade Gas holding” компанитай холбоотой байж магадгүй сураг дуулдаж эхэллээ.

Д.Хаянхярваагийн өрөөнд хийж буй нэгжлэг шөнийн 24 цагийн байдлаар үргэлжилж байгаа мэдээ байна. Түүний өрөөнөөс олдсон 20 мянгатын боодол дэвсгэрт, ам.доллар бүхий зураг олон нийтийн сүлжээнд тарж байна.

 

Updown.mn 

https://updown.mn/171513.html

247180884_1995865860569615_5233736618619230120_n-300x283 УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн албан өрөөнд АТГ нэгжлэг хийж байна

246740895_1995865800569621_4296491777253380259_n-300x159 УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн албан өрөөнд АТГ нэгжлэг хийж байна

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.