Тэгвэл хил хаагдсанаас болж нарийн ногооны олдоц муу, бас үнэтэй болчхож. Гажиг гэмээр энэ тогтолцоог халмаар байгаа юм. Учир нь хил дээр бараа бүтээгдэхүүн гацахад үнэ нь яагаад өснө гэж. Тэртэй тэргүй хилээр юу ч орж ирэхгүй байхад үнэ нь тэнгэрт хадаж 1кг махнаас ч үнэтэй болж байгаа нь иргэдэд маш том дарамт болж байна.
Өчигдрийн байдлаар ихэнх хүнсний захуудад нарийн ногоо ховордсон байсан бөгөөд
· Улаан лооль- 18.000
· Чинжүү-20.000
· Мөөг-22.000
· Өргөст хэмх-15.000
· Брокли -13.000
· Сармис – 15.000 гэх зэргээр үнэ нь огцом нэмэгджээ.
Харин мэргэжлийн байгууллагууд үүнийг шалгаж, үнээ нэмж байгаад нь хариуцлага ногдуулах ёстой атал "Хил хаагдчихсан юм чинь... " гэж МААНАГДУУХАН хариулт хэлж байгаа сонсогдоно билээ.
Худалдагч нар ч гэсэн "Хил хаасан учраас нарийн ногооны нийлүүлэлт зогссон. Үнэтэй зарахаас өөр аргагүй байна” гээд хээв нэг байцгаах аж.
Тэгвэл хил хаахаас өмнө татаж авсан ногоогоо үнэтэй зарахаар хүртээмж нь ихэсдэг болж таарч байна уу. Яаж ч бодсон хилийн цаана нарийн ногоо гацахад энд үнэ нь нэмэгдэх учиргүй гэдгийг 4 аргын тоо бодож сурч байгаа бага ангийн хүүхдүүд ч хэлээд өгнө.
Тиймээс мэргэжлийн байгууллагууд АЖЛАА ХИЙЦГЭЭ.
Сэтгэгдэл