С.Жавхланг дөрвөн тэрбум нэхэж шантаажилсан хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ


 

С.Жавхланг дөрвөн тэрбум нэхэж шантаажилсан хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

 

МУГЖ С.Жавхланг өчигдрөөс эхлэн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Учир нь өчигдөр иргэн О.Отгонтөгс хэвлэлийн хурал хийж "дуучин С.Жавхлан сангийн сайдаас 4 тэрбум төгрөг нэхэмжилсэн" хэмээн хэлсэн. 

Үүний дагуу Сангийн сайдаас тодруулахад "С.Жавхлан орон даяар урлаг, уран сайхны тоглолт хийхэд зориулж дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай байгаа тухайгаа хэлж, Засгийн газар хамтрах боломжтой эсэхийг ярьсан. Төсвийн хувьд үнэхээр боломжгүй учраас С.Жавхлан бухимдсан. Иймэрхүү ажлууд зохион байгуулна гэдгээ ч өөрөө хэлж байсан" хэмээн мэдэгдээд байсан юм. 

Улмаар суулт зарлаад байсан С.Жавхланг их хэмжээний мөнгө нэхсэн, эрх бүхий албан тушаалтныг дарамталсан байж болзошгүй хэмээн үзэж шалгаж эхэлжээ. Мөн Сангийн сайдаас гэрчийн мэдүүлэг авчээ. 

https://www.caaknews.mn/view/8312232/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.