Бусдыг нууцаар мөрдөх, мөшгих гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 21-нээс эхлэн "Санаатайгаар бусдыг мөрдөж мөшгивөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх" хууль хэрэгжиж эхлэхээр боллоо.
Дэжон хотын цагдаагийн газрын 19-ний өдрийн мэдээгээр, есдүгээр сар хүртэл Дэжон хотод мөрдөж мөшгих гэмт хэргийн тоо 194 байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 29.3%-иар өссөн байна.
Цаг хугацаа өнгөрөх тусам мөрдөж мөшгих гэмт хэргийн тоо нэмэгдэхийн хэрээр "Санаатайгаар бусдыг мөшгих шийтгэлийн тухай хууль"-ийг гуравдугаар сарын 24-нд Үндэсний Ассамблей баталж өнөөдрөөс эхлэн хэрэгжих гэж байна.
Мөшгих гэдэг нь нөгөө талын хүсэл зоригийг үл хүндэтгэн ойртох, дагаж мөрдөх, ажиглах, мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ ашиглан объект, текст, видеог үзэх, эсвэл оршин суугаа газарт объект байрлуулах, гэмтээх гэх шалтгаанаар бусдыг айдаст автуулах үйлдэлийг хэлэх юм.
Дээрх үйлдлийг тасралтгүй эсвэл давтан хийсэн тохиолдолд гэмт этгээдийг 3 жилээс илүүгүй хугацаагаар хорих эсвэл 30 сая воноос хэтрэхгүй торгууль ногдуулахаар болжээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 아시아경제
Сэтгэгдэл